Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах тогтоол баталжээ.
Хороог Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахалж, орлогч даргаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Тус Үндэсний хорооны бүрэлдэхүүнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Монгол Улсын Шадар сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга нарыг оруулахаар тусгажээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулснаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжих ач холбогдолтой гэж үзэв.
Яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус Үндэсний хороо хэрэгжүүлж ажиллах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.96
luivarchin hulgaich zalilagchid avilgal ogch hereg shiidvvldeg bolod bvr davarch bndaa. avilgalas bolj vnen gedeg yum bhgvi bolson
Хариулах