Йемен АНУ-ын хөлгийг дахин пуужиндлаа

Х.Батсайхан
2024/01/18

Йемений хусистууд өчигдөр Улаан тэнгист хөвж явсан АНУ-ын хөлөг онгоцыг дахин пуужингаар харважээ. Тэд өмнө нь энэ сарын 15-ны өдөр Улаан тэнгист зоряиж явсан АНУ-ын худалдааны хөлгийг пуужингаар харвасан ч хөлөг төдийлэн хохироогүй, аяллаа цааш үргэлжлүүлсэн юм. Харин энэ удаа тэд байгаараа “Genco Picardy” гэх худалдааны хөлгийг сонгож авсан бөгөөд хусистууд байгаа оносон гэж мэдэгдсэн. Учруулсан хохирлын хэмжээ нь харин тодорхойгүй байна.

Йемен ийнхүү халдлага үйлдсэний дараа АНУ, Их Британийн хамтарсан хүч Йеменд дахин цохилт өгч эхэлсэн байна. Өмнө нь гурван удаа цохилт өгөхдөө пуужин харвах боломжтой байрлалуудыг сонгож, дахин халдлага үйлдэх боломжийг хаах зорилготой байсан ч халдлага дахиж болсон тул үргэлжлүүлэхээр болжээ.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.