ДАВОС: БНХАУ-ын төлөөлөгчид В.Зелинськийтэй уулзахаас татгалзжээ

Х.Батсайхан
2024/01/18

Швейцарийн Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа БНХАУ-ын төлөөлөгчид Украины Ерөнхийлөгч В.Зелинськийтэй уулзахаас татгалзжээ. Энэ нь Киевийн хувьд хүнд цохилт болсон гэж “Политико” сэтгүүлд бичсэн байна.

В.Зелинськийн хувьд БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзах сонирхол байсан ч цаад талаас нь татгалзсан учир Украин руугаа буцсан  гэнэ. Дараа нь тэрбээр Хятадтай уулзах төлөвлөгөө угаасаа байгаагүй гэж мэдэгдсэн аж.

Давост БНХАУ-ын төлөөлөгчдийн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд  Ли Цян ахалж байгаа юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна