Донецк үндэсний гашуудлын өдөр зарлажээ

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 26 минут

Украины зэвсэгт хүчин өчигдөр Донецкийн БНУ-ын Оёдолчдын дүүрэг рүү пуужин харваж,  энгийн иргэдийн аминд хүрчээ. Украины харвасан пуужин худалдааны төвийн барилгыг онож, 27 хүн нас барж, 25 хүн шархтсан байна. Шархдагсдын дунд хүнд хүмүүс байгаа гэнэ. 

Өчигдрийн довтолгооноор Донецкт нийтдээ 28 хүн нас барж, 30 хүн шархджээ. Тиймээс БНУ-ын тэргүүн Денис Пушилин өнөөдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна