Монголын хөлбөмбөгийн шигшээ Болгар, Азербайжан, Танзанийн шигшээтэй тоглоно

Х.Батсайхан
2024/01/23

Олон улсын хөлбөмбөгийн холбоо тив, тивийн улсуудыг оролцуулдаг “жижиг” тэмцээн зохион байгуулах “FIFA Series” хэмээх төслийг эхлүүлжээ. Энэхүү төслийн анхны түүхэн тэмцээнийг энэ оны гуравдугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулах бөгөөд талбайн эздээс гадна Болгар, Танзани, Монголын шигшээ багууд оролцохоор болсон байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багуудыг үндэсний холбооныхоо чансаанаас үл хамааран өөр, өөр тивийн улс орны багуудтай тогтмол албан ёсны тоглолт хийж байх боломжийг бүрдүүлэхийн тулд энэ төслийг эхлүүлсэн бөгөөд цаашид тогтмол явуулах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна