“И.ЯРЫГИНЫ ЦОМ 2024”: С.Цэрэнчимэд гурав дахиа түрүүлж, Т.Тулга, Э.Гантуяа мөнгөн медаль хүртлээ

Х.Батсайхан
2024/01/28

ОХУ-ын Красноярск хонтоо болж буй “И.Ярыгины цом 2024” бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээний гурав дахь өдөр манай баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Энэ өдөр зүургаан жингийн медальтнууд тодорсон бөгөөд манайхаас эмэгтэй 57, 62, эрэгтэй 65 кг-ын жинд ОУХМ Э.Гантуяа, МУГТ С.Цэрэнчимэд, МУГТ Т.Тулга нар аваргын төлөө шалгарч үлдээд байсан юм.

Э.Гантуяа ОХУ-ын Вероника Чумиковад 0:2-оор хожигдож явахдаа даацтай мэх хийж, дөрвөн оноо салгасан ч биеэ татаж авч чадалгүй даралтад орж, улмаар цэцэр ялагдсан.

Харин МУГТ, МУХБ С.Цэрэнчимэд Беларусийн Кристина Сазыкинаг 5:0-ээр итгэлтэй ялан, тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн юм. Өчигдрийн зургаан жингээс ганц энэ жинд л ОХУ-ын бөх финалд шалгараагүй юм.

МУГТ Т.Тулгын тухайд, энэ тэмцээнд үнэнхүү формтой оролцож, аваргын төлөө шалгарах хүртлээ тав ялсны гурав нь бөхөөрөө алдартай Дагестаны тамирчид байсан. Манай тамирчинтай аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх, дэлхийн аварга Гажимурад Рашидов тулсан бөгөөд хэвлэлүүд энэ барилдааныг “Оддын тулаан” гэж нэрлэж байв. Барилдаан ч хүлээлтэд хүрэхээр өндөр темптэй, өрсөлдөөнтэй болж, ОХУ-ын бөх 4:3-аар ялжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.42
    2024/01/29

    Рашидовыг ялчихсан шүү дээ.Ёстой л эмчтэйгээ шүүгчтэйгээ нийлж шившиг болж гүйцсэн. Өнгөрсөн дэлхийн аврөга болон энэ удаагийн Ярыгинд Тулга өөрийгөө дэлхий дахинд зарлан тунхаглаж чөлөөт бөхийн шудрага бус муу муухайг илчилж чадсан. Ялалтаас илүү ялагдал гэвэл үүнийг л хэлэх байх.Луйвардсан Рашидов эх орон нэгтнүүдээсээ зэмлэл хүртэн гөлөлзөж байхад луйвардуулсан Тулга магтаалаар даруулж толгой өндөр явна.

    Хариулах