Талбайн теннисний энэ оны эхний “Их дуулга” Австралийн нээлттэй тэмцээн Италийн залуу теннисчин Янник Синнерийн ялалтаар өндөрлөлөө. Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй тэрбээр шигшээ тоглолтод ОХУ-ын Данийл Медведевийг /Дэлхийн чансааны №3/ хүнд хэцүү таван сет тоглолтод /3:6, 3:6, 6:4, 6:4, 6:3/ буулган авч, “Их дуулга”-ын анхны түрүүгээ хүртэв. Түүнчлэн, “Их дуулга” цувралд түрүүлч чадсан гурав дахь итали хүн болж, эх орныхоо өмнө түүхэн гавьяа байгууллаа. Түүнээс өмнө Италиас Никола Петранжелли 1959, 1960, Адриано Панатта 1976 онд Ролан Гаррост түрүүлж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна