Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбож улсын Олимпын төв цэнгэлдэхийн нээлтэд тус улсын шигшээ багтай тоглож магадгүй болжээ. Камбожийн хөлбөмөгийн холбоо энэ талаар мэдээлсэн байна.
Камбожийн үндэсний хамгийн том цэнгэлдэх болох Олимпын цэнгэлдэх хүрээлэн нь бүрэн засварт орж, суудлаа шинэчилж байгаа бөгөөд шинэчлэл нь одоогоор 30 хувьтай явагдаж байгаа аж. Тус улсын хөлбөмбөгийн холбоо цэнгэлдэхийг шинэчлэснээр олон улсын хэмжээний тоглолтуудыг урьд өмнөхөөс илүү олон удаа хүлээж авах амбийцтай байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөндөө олон нийтийг татан оролцуулах талаар ч багагүй хүчин чармайлт гаргаж байгаа аж. Тухайлбал, цэнгэлдэхийн суудал шинэчлэх загварыг хөгжөөн дэмжигчдийн саналаар сонгожээ.
Суурилуулалт ирэх гуравдугаар сард дуусах бөгөөд нээлтийн тоглолтыг нь Монголын шигшээ багтай хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Камбожийн шигшээ баг Пакистаны шигшээ багтай тоглож байгаа нь /2023 оны аравдугаар сар/
“Бид цэнгэлдэхийн шинэчлэл дуусахаар гуравдугаар сард Монголын багтай олон улсын нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөж байнна. Монголын хөлбөмбөгийн холбоотой холбогдсон, гэхдээ тодорхой огноо хараахан алга” гэж Камбожийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Кео Сарет өчигдөр “Khmer Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дашрамд, ОУХХ гишүүн улсуудынхаа оролцоог идэвхжүүлэх зорилгоор шигшээ багуудын хоорондын тэмцээнийг олшруулах бодлого барьж буй. Энэ хүрээнд зохиогдохоор төлөвлөгдсөн олон мини тэмцээний нэгэнд манай улсын шигшээ багт оролцож, Болгар, Азербайжан зэрэг улсын шигшээ багтай тоглоохор болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна