Энтони Блинкен: Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе

Zuv.mn
2024/02/10

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн баярыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ:

“Уламжлалт цаг тооллын шинэ жил буюу Монголын “цагаан сар”-ын баяраа тэмдэглэж байгаа Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

АНУ, Монгол Улс нь ардчилсан дотно түншүүд бөгөөд манай хоёр улсын иргэд бат бөх нөхөрлөлийн хэлхээ холбоотой билээ.

Монгол болон АНУ-д төдийгүй дэлхий дахинд Сар шинийн баяраа тэмдэглэж байгаа нийт монголчуудад ирж буй луу жилдээ баяр баясал, аз хиймориор дүүрэн, амар амгалан байхын ерөөлийг дэвшүүлэе! Сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна