Сагсанбөмбөгийн шигшээ багийг түүхэн тоглолтууд хүлээж байна

Х.Батсайхан
2024/02/13

2025 оны “Азийн цом”-ын шигшээ тэмцээнд оролцогчийг сонгон шалгаруулах тэмцээний С хэсгийн тоглолтууд эхлэхэд есхөн хоног үлдээд байна. Манай үндэсний шигшээ баг уг тэмцээний С хэсэгт БНХАУ, Япон, Гуамын шигшээ багтай хамт багтсан бөгөөд энэ сарын 22-нд БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийнэ.

Дээрхээс хамгийн чухал нь энэ сарын 25-нд Гуамтай хийх тоглолт бөгөөд энд хожвол шигшээ тэмцээнд өрсөлдөх найдлагаа хадгалах юм. Учир нь хэсгээс гуравдугаар байраар гарсан зургаан баг шигшээ тэмцээний эрхийн төлөө цааш тоглох юм. 

  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.197
    2024/02/13

    манай сагсан бөмбөгийнхөн сүүлийн үед нэлээн хөгжилтэй явжээнэ шүү хххэ

    Хариулах