А.Овечкин ҮХЛ-т 836 дахь гоолоо оруулж, У.Гретцкиг гүйцэхэд 58 шайб дутуу боллоо

Х.Батсайхан
2024/02/14

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон кэпиталз” багийн тоглогч Александр Овечкин “Колорадо” багийн хаалганд шайб оруулжээ. Энэ нь түүний замналынхаа турш оруулсан 836 дахь гоол болсон байна.

Тэрбээр өнгөрсөн  улиралд Горди Хоуг /801 гоолтой/ гүйцэж ҮХЛ-ийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт дэвшсэн. Харин бүх цаг үеийн мэргэн бууч Уэйн Гретцкиг /894/ гүйцэхэд 58 гоол оруулах дутуу байгаа юм.

Александр Овечкин ҮХЛ-ийн 1396 тоглолтод оролцож 836 797 гоол оруулаад буй. Энэ улиралд тэрбээр 49 тоглолтод 37 оноо /14 гоол+23 дамжуулалт/ аваад байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна