У.Гретцки: А.Овечкин миний амжилтыг эвдвэл хамгийн түрүүнд баяр хүргэнэ

Х.Батсайхан
2024/02/14

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн бүх цаг үеийн мэргэн бууч Уэйн Гретцки “Вашингтон” багийн лидер А.Овечкин өөрийнх нь дээд амжилтыг эвдэхэд ойртсон талаар мэдээлэл хуваалцжээ.

Тэрээр “Би өмнө нь энэ талаар бараг мянга хэлсэн дээ.  Бусдын нэгэн адил л Алексийг дэмждэг. Миний хувьд, замналдаа хийсэн бүтээснийг минь хэн ч булааж чадахгүй. Би үүгээр бахархдаг. Дээд амжилт тогтоох тухайд бол, хэрвээ Алекст тийм боломж гарвал баяр хүргэж гар барьсан эхний хүн нь болно гэж найдаж байна” хэмээн ярьжээ.

А.Овечкин ҮХЛ-т 836 гоолтой яваа бол У.Грецки 894 гоол оруулж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна