Монголын триатлончид дэлхийн чансааны 11, 12 дугаарт эрэмбэлэгдлээ

Х.Батсайхан
2024/02/15

Өвлийн триатлончдын шинэчилсэн чансааг Дэлхийн триатлоны холбооноос зарлажээ.

Харбинд болсон Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, шагналт тавдугаар байрт шалгарсан Монголын триатлонч Н.Алтаншагай 219,63 оноогоор Дэлхийн чансааны 11 дүгээрт бичигдсэн.

Харин Харбинд зургаадугаарт хурдалсан Монголын триатлонч Л.Баярцэнгэл 203,16 оноогоор Дэлхийн чансааны 12-д орж ирсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна