Англид хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн хурдан гоолыг оруулжээ

Х.Батсайхан
2024/02/21

Английн “Кройдон” багийн тоглогч Райан Холл дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн хурдан гоолын эзэн болжээ. Шүүгчийн тоглолт эхлүүлэхийг зарласан шүгэлтэй хамт бөмбөгийг өрсөлдөгчийнхөө хаалга руу өшиглөсөн нь гоол болсон аж. Бөмбөг хаалганд орох хүртэл ердөө 2.31 секунд зарцуулжээ. Ингэснээр Райан Холл хөлбөмбөгийн түүхэнд үлдэх нэгэн содон амжилтын эзэн боллоо.

Кройдон” баг тоглогчийнхоо тогтоосон энэхүү амжилтыг Гиннессийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр хандсан ч татгалзсан хариу авсан байна. “Амжилт бол үнэхээр гайхалтай. Харамсалтай нь бид мэргэжлийн хөлбөмбөгийн амжилтуудыг л бүртгэдэг” гэсэн хариу өгчээ. 

Кройдон” нь 1953 онд байгуулагдсан, одоогоор Английн хөлбөмбөгийн Нэгдүгээр дивизионы Өмнөд тойргийн зүүн лигт тоглодог, сонирхогчийн ангилалтай баг юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна