МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар "Парис 2024" паралимпын эрх авлаа

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 33 минут

“Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's Cup" олон улсын тэмцээн Ираны нийслэл Тегран хотод хоёрдугаар сарын 17-21-ний өдрүүдэд боллоо. 

Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав нар тус бүр мөнгөн медаль хүртэж “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхээ авав. 

Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт орж, Н.Эрдэнэбаатар шилдэг дасгалжуулагчаар тодорчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна