Дэвжээнийхээ бөхчүүдийг хүчирхийлсэн хэрэгт холдбогдсон Хокусейхо А.Даваанинж зодог тайллаа

Х.Батсайхан
7 цаг 17 минутын өмнө

Японы мэргэжлийн сүмо бөхийн хөолбоо “Миягино” дэвжээний ояката Хакухо М.Даваажаргал, бөх Хокусейхо Э.Даваанинж нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийтгэл оноох гэж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Хокусейхо Э.Даваанинж нь дэвжээнийхээ цол бага бөхчүүдэд бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож нүддэг байсан нь илэрч, ояката Хакухо М.Даваажаргал хамт хэрэгт холбогдоод байсан.

Тэгвэл дээрх хоёрын нэг болох Хокусейхо А.Даваанинж хэргийг нь авч хэлэлцэхээс өмнө зодог тайлах хүсэлтээ Мэргэжлийн сүмогийн гаргасныг зөвшөөрчээ. Түүний талаарх нээлттэй эх сурвалжуудын мэдээлэл цаг орчмын өмнөөс “Мэргэжлийн сумо бөх асан” гэдэг тодотголтой болсон байна.    

Харин Хаъуро М.Даваажаргалд зэргийг нь хоёр шатлалаар буулгаж хамгийн доод түвшинд аваачих, цалинг нь гурван сарын хугацаанд 20 хувиар хасах шийтгэл ногдуулсан байна. Эрэмбэ бууруулах нь ояката нарт олгодог долоон төрлийн шийтгэлээс хүндээрээ халах, холбооноос хөөх хоёрын дараа ордог ажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.35
    2024/02/25

    Гавихгүй байж их аваргыг хөлдөө чирсэн сагсуу ..

    Хариулах