Монголын боксын үндэсний шигшээ багшийн дасгалжуулагчдын багт МУГТ Д.Отгондалай нэгджээ. Түүнийг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон байна.
Д.Отгондалай нь тамирчин ахуйдаа олимпын наадам, ДАШТ-ээс медаль хүртэж, жингийнхээ шилдгүүдийн нэг байсан бөгөөд мэргэжлийн бокст орох яриа нэг хэсэг гарсан боловч өдгөө ийнхүү залуу халаагаа бэлтгэхэд ажил үйлсээ зориулах сонголт хийжээ.
Дашрамд, Ханжоу Азийн наадмын үед Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар ажиллаж байсан бөгөөд Б.Чинзоригийн асуудлаас болж дасгалжуулагчдад нээлттэй хариуцлага тооцох асуудал яригдаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна