"Яшар Догу" олон улсын тэмцээн: Сүүлийн өдрийн дүн

Zuv.mn
2024/03/11

Туркийн нэрт бөх Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээн Анталья хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай гурван бөх мөнгөн медаль хүртэв. 

Тодруулбал, 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж, 125 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар тус тус мөнгөн медалийн эзэд боллоо.

Энэхүү тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид нийт дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтаараа багийн нийлбэр дүнгээр 108 оноотой гуравдугаар байрт шалгарав. Эмэгтэй баг Японы ард хоёрдугаарт орсон билээ. 

61 кг
1. Масаносукэ Оно (Япон)
2. Эмре Курал (Турк)
3. Бехрузбей Туранмуратов (Узбекистан)
3. Тайрбек Уулу Жумашбек (Киргизстан)

70 кг
1. Эрназар Акматалиев (Киргизстан)
2. Төмөр-Очирын Тулга (Монгол)
3. Ёшиносүкэ Аояги (Япон)
3. Амирмохаммад Язданичерати (Иран)

79 кг
1. Курбан Хидир Сайпудинов (Бахрейн)
2. Энхбаярын Бямбадорж (Монгол)
3. Рамадан шар (Турк)
3. Рамиз Гасанов (Азербайжан)

92 кг
1. Амирхоссейн Биглар Фирузпурандпей (Иран)
2. Андриан Гросул (Молдав)
3. Мухаммед Гимри (Турк)
3. Гиорги Ромеласвили (Гүрж)

125 кг
1. Амирреза Гардин Масуми Валади (Иран)
2.Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)
3.Шамил Шарипов (Бахрейн)
3. Манашвили Соломон (Гүрж)

Багийн дүн:
1. Иран /115 оноо/
2. Киргизстан /111 оноо/
3. Монгол /108 оноо/



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.224
    2024/03/11

    Тулгыг дээд жинд барилдуулж байж бэртэл гэмтэл авахуулах бий дээ. Үүнийг эрхэм дасгалжуулагч нар мэдэж л байдаг байлгүй. Олимп ойрхон боллоо. Ш.Сэржхүү

    Хариулах