Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын Япон дахь ирээдүй нэгэнтээ бүүдийжээ. Японы мэргэжлийн сүмогийн холбооноос түүнийг хоёр шат бууруулж, ажлыг нь Тамагакид хариуцуулаад зогссонгүй. “Миягино” дэвжээг татан буулгаж, бөхчүүдийг нь “Исэгахама” галынх нь дэвжээнүүдэд тарааж өгөхөөр болсон. Энэ нь Хакухо төдийгүй, сүмод барилдаж буй нийт монгол бөхчүүдэд том цохилт болсон байх учиртай.
Мэргэжлийн сүмо хэзээнээс зодуур, дэг ихтэй, нэгнийгээ зодож алах ч тохиолдол гарч байсан боловч багш нь ажилгүй болж байснаас Хакүхо шиг дэвжээгээ хаалгаж байсан нь үгүй. Япончууд яагаад ингэж хатуурхаж байгаагийн нарийн шалтгааныг мэдэхгүй ч том шалтгаан нь үндэсний спортдоо дахиад ноёрхлоо тогтоож, монголчуудын эрхшээлээс гарах хүсэл байж бүрэн болно. Мөн манай хүн торгууль хүлээснийхээ дараа янз бүрийн юм ярьж, тэр нь Сүмогийн холбооны чихэнд хүрсэн байж ч болох юм. Ямартай ч Сүмогийн холбооны шийдвэр гэнэтийн бөгөөд, Хакүхог цаашид ч өндийлгөхгүй гэдэг ойлголтыг өгөхөөр байна.
Тэгэхээр, Хакүход одоо маш том сонголт тулгараад байна. Японд хэн ч биш /Гаргасан амжилт, зэрэг дэвийг нь харьцуулахад/ байсаар дуусах уу, иргэншлээ солиулаад эх орондоо ирэх үү гэж.
Түүнд угаасаа Японы иргэн болох гадаад, дотоод хоёр л шалтгаан байсан. Нэг нь, дэвжээ өвлөж авч, багш /ояката/ болох хүсэл. Нөгөө нь, үндэсний спортынхоо хамгийн мундаг их аваргыг гадаад хүнд алдахгүйн тулд иргэнээ болгож төлөвшүүлэх гэсэн япончуудын нэг талаар хүсэлт, нөгөө талаар шахалт байсан.
Одоо харин энэ хоёрын хамгийн гол нь буюу Хакүхогийн өөрийн хүсэл нь талаар болчихсон. Сүмогийн холбоо хатуурхаж байгаагаас харвал, япон хүн болгож төлөвшүүлэх төлөвлөгөө нь ч нурсан бололтой.
Тэгэхээр, яг одоо болж байгаа үйл явцаас дүгнэхэд, Сүмогийн холбоо, Хакүхо гэсэн зөрчил асар гүнзгий бөгөөд, нэг эгзэг нь таарахад л Монгол руугаа хүрээд ирж магадгүй гэж тааж байна.
Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ 2019 оны зургаадугаар сард гаргасан бөгөөд хэвлэлд “Цаашдаа сүмогийн хөгжлийн төлөө идэвхтэй ажиллах хүсэлтэй бөгөөд 18 жил энэ спортод хүчин зүтгэсэн явдал маань өнөөдрийн шийдвэрт хүргэлээ” гэж ярьж байв. Тэрбээр одоогоор энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ магадлал байна. Түүний талаар гарсан мэдээллийн доор бичигдсэн монголчуудын сэтгэгдлээс үзвэл, буцаад ирэхэд нь эерэг хандлага гаргахаар байгаа юм. Энэ бол шийдвэр гаргах хүнд бас л том шалтгаан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.165.183.252
Za bolij uz, negentee hayaad yavsan ulsruugaa ireed hereggui. Bitgii irj lai bilooroi. Arai ih hurlin songuulid orno geed bodtson yavj baigaa yum bish biz dee???
Хариулах103.57.92.93
Uruul dordoib ch ,eleg dordoihgui ee gj ..
Хариулах59.153.87.7
Унасан газар, угаасан устай, эх оронтой хүн алзахгүй ээ. Хүний газар хатуу бол, эх орон нь зөөлөн дө..
Хариулах202.55.188.107
Хүний нутагт хэдэн үеэрээ хаан суусан ч шингэдэггүйг монголын түүх харуулсан шүү дээ. Буцах нутаггүй хүмүүс бол нэг уусч алга болох, үггүй бол устаж үггүй болох гэсэн 2 сонголт үлддэгийг манжийн түүхээс харж болно.
Хариулах122.201.31.42
Болдоггүй хэдэн шавиа дагуулаад хулгай хийсэн ч яадаг ч үгүй эх орондоо ирждээ.
Хариулах66.181.191.92
Энэ хүн Монголд хэрэггүй
Хариулах66.181.160.79
Манайд эх орноосоо урвагч хэрэггүй...
Хариулах66.181.187.19
Дуртай болгон ирээд гараад байдаг газар Монгол биш!!! Урвасан бол тэр чигээрээ яв
Хариулах66.181.183.154
Ih avargin shabi gedeg nohor estoi mah ogson ch manaih bolohgvi ooh ogson ch oorinh bolohgvi estoi huruu ni otson hulgaich teneg hvneer shavia songoj de haramsaltai
Хариулах103.212.117.60
Даваанинжээр далимдуулаад монголчуудыг сумо.гоос арчихаар шийджээ. Аргагүй биз. Бүх л рекордыг нь шинэчлэн тогтоож хэзээ ч эвдэгдэхгүйгээр дээд зиндааг тогтоочихсон юм чинь. Бүхэл бүтэн улсынх нь үндэсний спортоор нь хэдэн жил нам дарлаа шд. Мундаг2... Япон гейшаг эрлийз хүүхдүүдтэйгээ орхиод Монгол хүүхнээ аваад ир. Нутагтаа үндэсний аварга бөх хүүгээ төрүүлж өсгө. Амжилт хүсье...
Хариулах202.9.40.93
Сайхан эх орондоо хурдан ир. Сайн хүний үр сайн гүүний унага гэдэг дээ. Хоол горьдсон гөлөг биш тэнд юундаа хорогддог юм бэ. Монгол хүүхнээ ч аваад ир. Нижгэр хурим хийж Япончуудаар дутахгүйгээ харуул.
Хариулах122.201.31.199
Монгол хүн бол найдвартай түнш огтоос биш.
Хариулах139.5.216.241
Голсон юм голд
Хариулах202.126.91.93
Тэр чигтээ Япондоо шингэсэн дээр биз.
Хариулах202.21.120.62
ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦААД ХОГИЙН САЙТ БАЙНАА
Хариулах202.126.89.56
Монгол хүнд нүүр өгөөд хэрэггүй, харамсаад л дуусна
Хариулах59.153.112.188
Эргэжочих эх оронтой хүн шүү дээ. Нэг муу сауурайд доромжлогдох хүн биш шүү,Эх нутагтаа гүйгээд ир
Хариулах176.3.132.122
Нэгэнт өөр улсын иргэн болсон хүн буцааж иргэншлээ сэргээх хууль дүрэм байдаг юм болов уу? Сайн сумоч байсан харин сайн багш байж чадсангүй дэ. Бас болоогүй ээ гэр бүлээс гадуур Монгол хүүхэнтэй олон жил харилцаатай байсан нь ил болсон. Хайран сайхан нэр хүнд, мундаг Аварга аавын нэрийг ч нэг шороонд хутгалаа да.
Хариулах103.57.92.238
Яасан ч байсан цаашид амьдрахаас хойш өөрөө амьдралаа зөв шийд. Салж сарнидаг хорвоо байдаг. Гутрах хэрэггүй. Монголдоо сайхан амьдарч болно ш дээ. Эх орондоо хэрэгтэй зүйл хийж нэр хүндээ өргө гэмээр байна.
202.9.46.49
Харанхуй бүдүүлэг монголчууд шүү дээ.
Хариулах66.181.188.33
Олон тоон дээр ярих хэрэггүй. Наадах чинь Даваажаргал гэдэг ганц хүний тухай асуудал шүү. Ер нь боловсрол эзэмших хэрэгтэй