АНУ-ын Конгрессын доод танхим “ТiкТок” компанийг улсынх нь зах зээлд үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Ингэснээр TikTok-ыг эзэмшигч Хятадын “ByteDance” компанид хяналтын багцаа зарах зургаан сарын хугацаа өгч буй аж. Энэ хугацаанд эзэмшигч өөрчлөгдөхгүй бол уг программыг АНУ-д ашиглахыг бүрэн хориглох юм.
АНУ “Тик Ток” платформыг БНХАУ-тай харилцаа хүйтэрснээсээ “Тагнуулын зорилготой” гэж шалтаглан зах зээлээсээ шахан гаргахыг оролдож байгаа бөгөөд аль 2020 онд Д.Трамп Ерөнхийлөгч байхдаа Хятадын компаниудын эзэмшдэг TikTok, WeChat үйлчилгээнүүдийг 45 хоногийн дотор Америкийн компаниудад зарахгүй бол үйл ажиллагааг нь хориглох захирамжийг гаргаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.51
ТикТок компанийг Илон Маск худалдан аваасай.
Хариулах