М.Бадарчийн гомдлыг шийдвэрлэх арбитрын шүүх хурлыг хэвлэлүүд шууд дамжуулна

Х.Батсайхан
2024/03/14

Өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд улсын гарьд М.Бадарч түрүүлж улсын арслан цол хүртсэн ч үзүүр түрүүний барилдааны дараа авсан шинжилгээнээс нь S1 төрлийн допинг илэрсэн билээ. Тэрээр энэхүү шинжилгээний хариуг эсэргүүцэж, барилдах эрхээ сэргээлгэхээр спортын арбитрт хандсан. Тэгвэл түүний спортын арбитрын маргааныг нээлттэйгээр хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн төвөөс мэдээллээ.

М.Бадарчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тус арбитрын хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломжийг хангах хүсэлтийг холбогдох газрууд гаргасныг дээрх газрууд хангаж шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна