ОХУ-д найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалт анх удаа гурав хоногийн турш болж байгаа бөгөөд гурав дахь өдрийн санал хураалт Чукотск зэрэг зүүн хойд хязгаарын мужуудад дөнгөж сая нээгдсэн байна.
Санал хураалт улсын хэмжээнд 60 гаруй хувьтай байгаа бөгөөд дээр дурьдсан Чукотск мужид хувь хамгийн өндөр буюу 78 хувьд хүрчээ. Мужийн Чукотскийн дүүрэгт оролцоо хамгийн өндөр буюу 89 хувьтай байгаа бөгөөд мужийн хэмжээнд долоо тосгон 100 хувь саналаа өгсөн байна.
Эрх баригчдын зүгээс энэ сонгуульд иргэдийнхээ оролцоог өндөр байлгахыг маш ихээр чухалчилж байгаа бөгөөд сонгуульд орж саналаа өгөөгүй иргэдэд зориулсан хариуцлагын механизм бий болгох асуудал хүртэл ДУМ дээр яригдсан юм.
Энэ удаагийн сонгуульд ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.Путин /Бие даагч/ Леонид Слуцкий (Либерал ардчилсан нам), Владислав Даванков («Шинэ хүмүүс»), Николай Харитонов (Коммунист нам) нар өрсөлдөж байна. Ялагч 2030 он хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна