В.Путин ОХУ-ыг 2030 он хүртэл удирдана

Х.Батсайхан
2024/03/18

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн гараагүй ч дотоодод нь болон олон улсад ялалтыг нь хүлээн зөвшөөрөөд эхэлжээ. Ерөнхий сайд М.Мишустин В.Путинд улиран сонгогдсонд нь баяр хүргэсэн. 

Саналын хуудасны 40 орчим хувийг тоолоод байх үед В.Путин 87,5%, Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов 4,03%,  "Шинэ хүмүүс" намын нэр дэвшигч Владислав Даванков 3,99%, Либерал ардчилсан намын дарга Леонид Слуцкий 3,08% хувийн санал авчээ.

Гадаад улс орнуудын тухайд, Аргентины шинжээч Алехандро Пачилья ОХУ-ын Ерөнхийлөгчөөр В.Путин улиран сонгогдоно гээд түүний энэ ялалт АНУ, Барууны орнуудад том сургамж болно гэжээ. 

"Ард түмэн нь удирдагчаа яаж дэмждэгийг дэлхий нийт оросуудаас харж байна. Түүний ялалтын суурь нь эхэндээ дотоодын үйл ажиллагаатай нь холбоотой байсан бол сүүлийн хоёр мөчлөгт олон улс дахь нэр нөлөө болж хувирсан. Үүнд АНУ болон Барууны гэгдэх орнуудын нөлөө бий. Тэдний өөрсдийнх нь явуулсан бодлого оросуудыг "Барууныханд цохилт өгч чадах ганц хүн нь В.Путин юм байна" гэсэн итгэл суулгасан" гэж ярьсан байна. 

Финландын сэтгүүлч Кости Хейсканен мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн ссонгууль өндөр түвшинд болж өнгөрсөн гэж бичжээ.  




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.12
    2024/03/19

    одоо ирээдүйн ерөнхийлөгчөө бэлдэх л хэрэгтэй дээ хөгшин юмыг яаж мэдэхэв дээ

    Хариулах
  • 202.21.107.51
    2024/03/18

    Za yamar has bol Dahin 6 jil Oros Uls or shin togtooj hoist hil bujignaangui baih bololtoi Kruchkinii zevsegtei 10000 horigdoloos aih hereggui bolotoi

    Хариулах