Харьковт тулаан болж байна

Zuv.mn
2024/03/21

Украины Луганск муж, одоогийн Луганскийн БНУ-тай залгаа Харьков мужийн Харьков хотод ширүүн тулаан болж байна. ОХУ-ын хэвлэлд энэ үйл явдлыг “Оросын арми Харьковт үүрлэсэн барууны хөлсний дайчдыг устгаж эхэлсэн” гэж мэдээлж байгаа юм. Тулаан Монголын цагаар өчигдөр өдөр эхэлсэн бөгөөд буун дуу дэлбрэлт болсоор байгаа аж.   

Луганскийн БНУ-ын армийн чөлөөнд гарсан дэд хурандаа Андрей Марочко өчигдөр өглөө “Гадны зэвсэгт этгээдүүд Харьков хотынг нэгэн үйлдвэрийн байранд нэвтэрч, тэндээ орогнож, ямар нэгэн зүйлд бэлтгэж байгаа талаар олон нийтэд мэдээлжээ. Түүний хэлснээр бүрэн зэвсэглэсэн хүмүүсийн тоо 30 орчим бөгөөд хоорондоо польш хэлээр харилцаж байсан” аж.

Улмаар ОХУ-ын арми тус байрлалд дроноор цохилт өгч, устгажээ. Оросын талын хэлснээр, устгагдсан цэргүүдийн дунд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль эхэлдэг өдөр Белгородоос хил нэвтэрсэн бүлгийнхэн байжээ.      



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.35
    2024/03/22

    Харьков Луганскт байдаггүй ш дээ. Харьковская область гээд тусдаа муж байгаа. Орчуулах мэдээгээ сайн шалгаж мэдээллэх хэрэгтэй байна.

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/03/21

    юу хуцаад байгаа юм. фашистуудын эргүү худлаа мэдээг хуулаад тавьцан юм уу? наад газрын зураг энэ тэрээ сайн хараач, луганск мужийн төв Харьков хот гэж хаана байсан юм. Орк фашистын худал мэдээгээ шалгаж бай

    Хариулах
  • 103.57.95.12
    2024/03/21

    түргэн устгаад дайнаа дуусгаач дээ

    Хариулах
  • 202.9.46.90
    2024/03/21

    Бушуу түргэн устгаад дуусгаасай

    Хариулах