Москва хотын “Крокус сити холл” театрт болсон халдлагад өртсөн ч азаар танхимаас гарч чадсан эмэгтэй “Шинэ Европ” сонинд мэдээлэл өгчээ.
Түүний хэлснээр, алан хядагчид театрт орж ирээд л шууд гал нээж эхэлсэн. Тиймээс орох, гарах хаалган дээр байсан хүмүүс хамгийн эхний хохирогчид болсон. Тэд бүгд амиа алджээ. Нэгийг ч амьд үлдээлгүй хядсан гэнэ.
Танхимд буун дуу сонсогдож байсан тул хүмүүс үймэлдэж эхэлсэн, улмаар алан хядагчид гол танхимд орж ирэн гал нээжээ. Хүмүүс шалан дээр хэвтэж, шооконд орсон. Зарим нь сэхээрч, бельетаж дээрээс доош буух, доор байсан нь длээшээ бэльетаж руу гарахыг оролдсон ч алан хядагчид дээд, доод давхарт хоёуланд нь байсан гэнэ. Гэхдээ хамгаалагчид тайзны араар зарим хүмүүсийг гаргаж амжсаны нэг нь ярилцлага өгсөн эмэгтэй аж. Алан хядагчид эхлээд буудаж байснаа дараа нь гар бөмбөг шидэж, түүнээс үүдэлтэй гал гарсан байна. Галын улмаас театрын барилгын дээвэр нурж унажээ.
Халдлага болсон театр 6000 хүний суудалтай, тухайн өдөр “Пикник” хамтлагийн тоглолт болох байсан бөгөөд бүх тасалбар зарагдсан байжээ. Амиа алдагсдын тоог эхлээд 40 гэж мэдээлж байсан бол нэмэгдсээр 62-д хүрээд байна. Шархадсан хүний тоог албан ёсны эх сурвалж /ЭМЯ/ 115 гэж байгаа бөгөөд 60 нь хүнд хүмүүс байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай гэх мэдээллийг өгч байна. Түүнчлэн хохирогчдын дунд таван хүүхэд байгаа гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна