Тайвань цөмийн цахилгаан станцаас татгалзсаны дараа эрчим хүчний үнэ өсжээ

Өчигдөр 15 цаг 04 минут

Тайванийн эрх баригчид дөрөвдүгээр сараас цахилгааны үнийг дунджаар 11 хувиар өсгөх шийдвэр гаргажээ. Энэ нь сүүлийн найман жилийн хамгийн том өсөлт юм байна. Энэ шийдвэрийг нь Тайванийн эрчим хүч хэрэглэгчид эсэргүүцэж байгаа аж.

Тус улсад одоогоор нэг киловатт цахилгааны цахилгааны үнэ 3.45 юань байгаа бөгөөд эрх баригчдын шийдвэр өнгөрсөн онд хэрэглээ нь 10-аас дээш хувиар буурсан үйлдвэрүүдэд 10 орчим, бусад үйлдвэрүүдэд 25 хувийн нэмэгдэл болж тусаж байгаа гэнэ.

Тиймээс Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим нь өчигдөр мэдэгдэл хийж, цахилгаан эрчим хүчний үнийг бүхэлд нь биш, боловсруулах аж үйлдвэр, жижиг аж ахуйн нэгжүүдэд ялгавартай тогтоож өгөхийг хүссэн байна. Үгүй бол нийт улсын эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй гэжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, эрх баригчид эрчим хүчний үнэ тарифыг цөмийн цахилгаан станцуудад татаас олгох зорилгоор нэмж байгаа нь таалаагдахгүй байгаа аж.

Тодруулбал, тус улсын эрх баригч Ардчилсан нам “Тайповер” компанийн эзэмшилд байдаг, ашиглалтын хугацаа нь дуусаж буй хоёр ч цөмийн цахилгаан станцыг “Цөмийн бус улс” болох нэрийн дор шинэчлэхээс татгалзсан нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Ингэснээр маш хямд өртгөөр цөмийн эрчим хүч үйлдвэрлэх боломж үгүй болж, илүү өндөр өртөгтэй хатуу түлшний хэрэглээ нэмэгдсэнээр “Тайповер” компани 380 гаруй тэрбум юанийн алдагдал хүлээсэн юм байна. Тарифыг нэмж байгаа нь энэ алдагдлыг л багасгах зорилготой гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна