Антальягийн “Их дуулга”: Өнөөдөр манай таван жүдоч барилдана

Х.Батсайхан
2024/03/30

Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн Туркийн Анталья хотод өнөөдөр үргэлжилнэ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, -70 кг-ын жингийн барилдаан болно.   

Манай улсаас дээрх дөрвөн жинд таван жүдоч /Эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, Э.Баянцагаан, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд  Б.Ганхайч, -70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ нар/ барилдана.

 Өчигдөр хөнгөн таван жингийн тэмцээн болсноос манай улсаас 60 кг-ын жинд Э.Ариунболд VII, Б.Цогт-Очир V байр эзэлж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Нааранцэцэг хүрэл медаль хүртсэн юм.  

Тэмцээнд 93 орны 628 жүдоч хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна