БНХАУ Өвөрмонголын талд байдаг цэргийн хээрийн сургуулийн талбайдаа Тайванийн Ерөнхийлөгчийн ордон, түүний ойр орчмын гудамжийг байгуулсан гэсэн мэдээлэл “Bild” сонинд нийтлэгдэж шуугиан тариад байна.
Сонины редакц уг мэдээллийг “Хиймэл дагуулаас авсан зураг дээр хээрийн сургуулийн талбайд барьсан байгууламжууд нь Тайпей хотын төв хэсгийн яг хуулбар” болохыг мэргэжилтнүүдээр нотлуулсны дараа олон нийтэд хүргэсэн аж.
Тодруулбал, ойролцоогоор 10 орчим гудамжтай эл бичил хот нь төвдөө Тайванийн Ерөнхийлөгчийн ордныг дуурайлгасан бөгөөд эргэлзсэн хүн бүр Apple, Bing-ийн хиймэл дагуулын зурагнуудыг ашиглан шалгаж үзэх боломжтой гэнэ.
Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хэвлэлүүд “БНХАУ Тайпейг эзэлж, Ерөнхийлөгчийн ордныг эзэлж авах бэлтгэл сургуулилт хийж байна уу” гэсэн утгатай мэдээллийг бэлтгэн уламжилж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна