Израиль улс палестинчуудыг өлсгөж алахын тулд "Дэлхийн гал тогоо"-г бөмбөгдсөн үү

2024/04/03

-Израйлийн зэвсэгт хүчин ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв-

Израйлийн агаарын хүчин өнөөдөр Газад олон улсын хүнсний тусламж үзүүлэх "Дэлхийн төв гал тогоо" (WCK)-г бөмбөгдөж, тус байгууллагын долоон ажилтан амиа алджээ. 

Израилийн Батлан хамгаалах яамны штабын дарга Халеви бөмбөгдөлтийн дараа видео мэдэгдэл нийтэлж, Израйлийн арми "НОЦТОЙ АЛДАА" хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрээр энэхүү довтолгоо “Дэлхийн төв гал тогоо”-ны тусламжийн ажилтнуудад чиглээгүй гэдгийг онцлоод "Дайны нарийн төвөгтэй нөхцөлд шөнийн цагаар буруу онилсон", ДТГ-ны гишүүдэд учирсан үндэслэлгүй сүйрэлд Израйлийн зэвсэгт хүчин харамсаж байна. Энэ үйл явдал бол ноцтой алдаа байсан. Израиль Газын ард түмэнтэй биш Хамастай дайтаж байгаа, ДТГ-ны гишүүдийг санамсаргүйгээр хохироосондоо гүнээ хүлцэл өчье. Тэдний гэр бүлийн хамт бид зүрх сэтгэлийнхээ гүнээс гашуудаж байна гэжээ.

Газад тусламж түгээх ажлыг зохицуулах арга барилаа сайжруулахын тулд хүмүүнлэгийн шинэ төв байгуулж, "Бид хүмүүнлэгийн тусламжийн ажилтнуудыг хамгаалах нэмэлт арга хэмжээ авахын тулд нэн даруй шаардлагатай арга хэмжээ авах болно" гэдгээ мөн дурджээ.

Гэхдээ, Израилийн довтолгоог санаатай байж болохыг үгүйсгэхгүй хэсэг бүлгүүд бас байна. Учир нь, Израилийн тал палестинчуудыг өлсгөлөнгөөр буулгаж авах тактик нэг бус удаа хэрэглэж байгаа бөгөөд тусламжийн хүнсийг тараах үед цуваа руу гал нээн олон хүний аминд хүрч байв /Израилийн галлалтаас болж тусламжийн бараа ачсан ачааны машины жолооч нар хөдөлж, зугтан явцдаа бүчин зогссон олон хүнийг дайрч алсан/. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.234
    2024/04/04

    Еврей хэмээх ер бусын хүмүүс энэ гаригаас зайлж байж эх дэлхий амсхийх байхаа даа

    Хариулах