Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “RIBS” хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд “Боршоо боомт”-ыг өргөтгөн шинэчилж, өнөөдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүн Хавалик В. нарын хүндэт зочид оролцов.
Шинэчлэлийн хүрээнд нийт 4680 м2 талбайд шалган нэвтрүүлэх танхим, лабораторийн барилга, ажилчдын орон сууц зэрэг нийт 21 барилга байгууламж шинээр барьжээ. Бүтээн байгуулалт хийгдсэнээр тус боомтын өргөтгөл ашиглалтад орсноор, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын машины тоо 6.7 дахин хүчин чадал нь нэмэгдэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.138
сайхан байна гоё харагдаж байна улс байна даа
Хариулах