Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараасан. Мөн 2024 оны улсын төсөвт төсөвлөсний дагуу дөрөвдүгээр сарын 01-нээс цалин, тэтгэвэр нэмэгдсэн юм.
Мөнгө тарааж, цалин тэтгэвэр нэмэхтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь бараг л бичигдээгүй хууль болчихсон цаг. Харин яг энэ жишгээр худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг, бүр тодруулбал махны үнийг нэмжээ.
Махны үнэ л гэхэд гуравдугаар сарын 27-ны өдрийн махны үнийг дөрөвдүгээр сарын 05-ны үнэтэй харьцуулбал 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй.
Саяхнаас зах зээлд нөөцийн мах гаргаж, махны үнэ тогтворжиж байсан ч цалин тэтгэвэр нэмэгдэж, 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орсны дараахан махны үнэ нэмэгдсэн байна.
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ ханшийн /2024.04.05/ мэдээллийг хүргэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах 109"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.41.93.163
Хонь 14500 төгрөг үхэр 21500 төгрөг байна эко зах дээр. Саруул захад бүүр хонь 19500 үхэр 25000 байсан.
Хариулах103.168.34.40
Tednees mah avalgui 3 under neetsiin mah indeed uz hayahguin erhend shaldaa buu a Ene Hagar shine mah Baratheon irehgui
Хариулах202.126.89.204
Зах худалдааны төв захууд хүнсний дэлгүүрүүдийн худалдагч худалдаалагч нар өөрсдөө дур мэдэн үнээ нэмдэг шүүдээ тийм болохоор төр засаг худалдааны төвүүд, хүнсний сүпер маркёт, хүнсний дэлгүүрүүдэд ханш тогтоох нь туйлын зөв арга шүү
Хариулах