3х3 сагсанбөмбөгийн олимпын эрх олгох тэмцээн Хонгонгод болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд манай шигшээ багийг хэсгийн шатанд 21:16-оноогоор хожсон Латви цааш явсаар Австрийг хожиж “Парис 2024” олимпын наадамд оролцож, Токиод хүртсэн алтан медалиа хамгаалах боломжтой болсон.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд хэсэгтээ Монгол Улсын шигшээ багийг нэмэлт цагт 12:11 оноогоор хожиж, Недерландад 11:15 оноогоор хожигдсон Азербайжаны шигшээ баг хагас шигшээд Унгарыг 21:19, Польшийг нэмэлт цагт 18:17 оноогоор хожиж олимпын эрхээ авлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна