Түүнийг Я.Амартүвшин гэдэг. Тэр одоо 36 настай. Анх 2017 оны 12 дугаар сарын 12-нд самранд явж байгаад модноос унаж хүнд гэмтэл авч суумгай болсон.
Я.Амартүвшин нэг нуруу бяцарсан, хоёр нурууны сэртэн хугарсан гэх оноштой. Анх сууж ч чаддаггүй байсан нэгэн өнөөдөр таяг тулаад өөрөө алхдаг болжээ. Түүний хувьд өвчтэй гээд зүгээр суулгүй хоёр жилийн турш өөрөө суран эдлэл хийж, хэрчсэн гурилын үйлдвэрт ажиллаж байжээ.
Одоо тэр ээжтэйгээ айлын хашаанд хоёулхнаа амьдардаг бөгөөд суга таяг тулаад ээжтэйгээ хамт алхахыг хүсдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна