Хайлаастын осол: Нэг том хүн, хоёр хүүхэд нь "Эрчимт эмчилгээний тасагт"-т эмчлүүлж байна

С.Гандэлгэр
2024/04/19

Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин газар дээрээ нас барж, 9-14 насны таван хүүхэд хүүхэд нэг том хүрсэн хүн хүнд гэмтсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл авто ослын улмаас бэртэл гэмтэл авсан нийт зургаан иргэн (Нэг том хүн, таван хүүхэд) Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авсан байна.

Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд "Эрчимт эмчилгээний тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд "Хүүхдийн мэс заслын тасаг"-т, нэг хүүхэд "Толгойн мэс заслын тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна