Д.Кэмерон Тажикистанд бууж буй нь /IV.22/.
Британийн Гадаад харилцааны сайд Дэвид Кэмерон саяхан Төв Азийн бүс нутагт орших зургаан улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэгвэл тэрбээр энэхүү айлчлалдаа “Embraer Lineage 1000“ хэмээх 42 сая фунт стерлингийн үнэтэй хамгийн дээд зэрэглэлийн тансаг онгоц түрээсэлсэн нь баританичуудыг бухимдуулаад байна.
Энэхүү онгоц нь дотроо ресторантай бөгөөд олон төрлийн хоолны цэс санал болгодог. Түүнчлэн, ерөн хүний унтлагын өрөөтэй бөгөөд түрээслэхэд маш үнэтэй эд юм байна. Тиймээс төр нь төсвөө танаж, иргэд үнийн өсөлтөө дийлэхгүй ядаж байхад Гадаад харилцааны сайд өндөр үнэтэй онгоц түрээслэлээ хэмээн буруутгаж байгаа ажээ. Улстөрчид Дэвид Кэмероны онгоцны түрээсийн үнийг хэлэхгүй байгаа ч өмнөх сайд Жеймс Клеверли Карибын орнуудаар долоо хоног айлчлахдаа яг ижил онгоцыг 422 мянган паундаар түрээсэлсэн гэсэн баримтыг хэлж буй. Энэ талаар мэдээлсэн "Миррор" сонин мэдээнийхээ дор сайд энэ үрэлгэн үйлдлээсээ болж огцрох ёстой эсэхийг асуусан санал асуулга хүртэл байрлуулсан байв.
Дэвид Кэмерон өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 22-ноос эхлэн Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменстан, Казахстан, Монголд айлчилсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.118
Tembuursen gichii
Хариулах