Хятадын шүүх христийн шашинтныг “Библи хууль бусаар худалдсан” хэргээр яллажээ

Zuv.mn
2024/04/30

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Хуйминь тойргийн шүүх христийн шашинт иргэн Пан Яньхуаныг зөвшөөрөлгүйгээр библи худалдсан хэмээн таван жил хорих ял оноожээ. Түүнийг гэрийн сүм буюу төрийн байгууллагаас ямар нэг зөвшөөрөл аваагүй сүмийн нэрийн өмнөөс худалдаа хийсэн гэж буруутгасан аж. “Bitter Winter” сэтгүүлд энэ талаар мэдээлснийг cathnews.com цахим хуудас түгээсэн байна.

Пан Яньхуан нь христийн шаинтай иргэдэд бидли хууль бусаар худалдаалсан хэргээр 2021 оны дөрөвдүгээр сард баригдсан 10 хүний нэг нь юм. Баригдсан хүмүүс худалдсан библиа Цянсу мжэийн төв Нанкин хотын албан ёсны зөвшөөрөлтэй газраас авсан гэж мэдүүлсэн ч Шүүхээс ийнхүү Пан Яньхуанд ял оноосон байна. Өмгөөлөгч нь дээрх библийг ашиг олох зорилгоор худалдаагүй, авсан хүнээсээ хямдруулж өгсөн гэж нотолсон ч нэмэр болоогүй аж.

БНХАУ-д шашны сүм хийдийг хянадаг бөгөөд төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж байж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болдог, үүнээс гадуур үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна