Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг "Шувуу" ажиллгааны хүрээнд гадаадаас барьж авчирчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь орон сууцын хотхонд амьдарч байсан иргэн А-ийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт холбогдсон Ё.Баттөгсийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан эрэн сурвалжилсны дүнд өчигдөр шилжүүлэн авчээ.
ХЗДХЯ, ЦЕГ-аас Австралийн хууль сахиулах байгууллага, тус улсын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажилласнаар манай талд хүлээлгэн өгсөн байна.
Уг хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ руу оргон зайлсныг Интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоосон юм. Улмаар 2017 онд БНХАУ-аас түүнийг шилжүүлэн авч, шалгахад “А” нь “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.175
насаар нь нарсанд хатаа ямар заваан новш вэ
Хариулах