Б.Жавхлан: 1,2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд гаргах боломж бүрдлээ

Х.Есү
2024/05/01

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Б.Жавхлан: "Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болохуйц засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Их хурлаар үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулж тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг өнөөдөр эцэслэн баталлаа.

Үндэсний баялгийн сан гурван сангаас бүрдэж байгаа. Үүний нэг нь хуримтлалын сан. Бид гурван чиглэл буюу орон сууц, боловсрол, эрүүл мэнд гэсэн чиглэлээр үүнийг ашиглана. 

2023 оны хуримтлалын санд орлого бүрдүүлэх үүрэг бүхий "Эрдэнэс Монгол" компани дээр байгаа төрийн өмчит компаниудыг 34 хувийн ногдол ашиг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх эх үүсвэрийг уг санд хуримтлуулж орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Ингээд нийтдээ 1,2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэртэй болж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна