Эквадорын гоо бүсгүйг ресторанд хоолож байхад нь хөнөөжээ

Zuv.mn
2024/05/05

Эквадорын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, “Эквадорын мисс 2022” шалгаруулалтын тавдугаарт орж байсан Лэнди Паррага ресторанд хооллож байхдаа бусдад алагджээ. Тэрбээр ресторанд наймаалж захиалсан бөгөөд хоолныхоо зургийг инстаграм хуудастаа оруулж байх үед үл таних хоёр этгээд орж ирээд гурван удаа буудсан байна.

Лэнди Паррага нь18 сарын өмнө болсон шоронгийн үймээний үеэр амиа алдсан хар тамхины мафийн толгойлогч Леандро Норерогийн нууц амраг байсан болох нь олон нийтэд ил гарсан юм. Мафийн толгйологчийн гар утаснаас Лэнди Паррагатай хамт байгаа зурагнууд болон тансаг байшин, машин худалдаж авч өгсөн баримтууд ил гарч байжээ. Тиймээс гоо бүсгүйн үхэлд Леандрогийн бэлэвсэн эхнэр болон, холбоотой байсан төрийн алба хаагч Хелив Ангуло нарыг сэжиглэж байгаа аж. Леандро Нореро нь амьд сэрүүн ахуйдаа Хелив Ангулод гоо бүсгүйтэй холбоотой болсон болон хэнд ч мэдэгдэж болохгүй, мэдэгдвэл эхнэрийнхээ өмнө буруутай болно хэмээн аминчлан хэлж байсан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна