Драгон Холдинг компани Имарт сүлжээ дэлгүүр буюу Скай Хайпермаркеттай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Т.Отгонсувд
Өчигдөр 21 цаг 09 минут

Жижиглэн худалдааны Имарт сүлжээ дэлгүүрийн Монгол дахь франчайзын эрх эзэмшигч Скай Хайпермаркет ХХК нь ‘‘Драгон Холдинг’’ ХХК – тай  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 2024.05.23-нд боллоо. Гэрээнд Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон “Драгон холдинг ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Октябрь нар гарын үсэг зурлаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд байрлах “ДРАГОН ХОЛДИНГ” ХХК-ийн барьж буй  ‘‘Шинэ Улаанбаатар Баруун терминал’’ цогцолборын B болон D блокт Скай Хайпермаркет ХХК нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 10 жилийн хугацаанд худалдааны талбай түрээслэн, жижиг форматаар буюу Имарт супермаркетын жишиг дэлгүүрээ нээхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.240.53
    Өчигдөр

    Эхлээд модон жорлон шиг өмхий оо янзал тэгж байж гое үлгэрээ ярь

    Хариулах