Чөлөөтийн эмэгтэй баг Унгарыг зорилоо

Zuv.mn
2024/06/02

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 6-9-нд Унгарын Будапешт хотноо болох бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Багийн бүрэлдэхүүнд МУГТ П.Орхон, МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Э.Дэлгэрмаа нар багтжээ.

Тэмцээний дараа манай тамирчид Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарах аж. 

Бэлтгэлд манай улсаас олимпын эрхээ авсан таван эмэгтэй тамирчин хамрагдах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна