Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн 3х3 сагсанбөмбөгийн “Дэлхийн гран при” тэмцээнд оролцсон манай насанд хүрэгчдийн шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байр эзэлж, хасагдах шатанд шалгарлаа.
Манай баг Филиппинийг 21:10-аар хожиж, Украйнд 21:14-өөр хожигдож, сүүлийн тоглолтоо залуучуудын шигшээг 21:9 харьцаагаар хожсон юм.
Тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр 16.00 цагаас Австри-Филиппиний шигшээ багуудын тоглолтоор эхлэнэ. Харин Монгол улсын шигшээ баг 16.25 цагаас Тайландын багтай тоглоно. Хэрэв хожвол хагас шигшээд Хятадын 24 насны шигшээ багтай тоглохоор болжээ.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна