Олимпын аварга Заурбек Сидаков холимог тулаанд хүч үзнэ

Х.Батсайхан
2024/07/08

Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга, ОХУ-ын алдарт бөх Заурбек Сидаков холимог тулааны спортод хүч үзэхээр болжээ.

Тэрбээр “Парис 2024” зуны олимпын наадамд оролцох хүсэл нь талаар болсны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Заурбек Сидаков олимпод оролцох эрхээ авсан ч ОУОХ ОХУ-аас түрүүлэх магадлалтай шийлдэг бөхчүүдийг нь оролцуулахгүй гэж шийдсэн тул бөхийн холбоо нь тамирчдаа илгээхээ бүрмөсөн болиод байгаа билээ.

Заурбек Сидаков нь Хойд Осетийн Беслан хотод 1996 оны гуравдугаар сард төрсөн. Энэ жил 28 настай. “Токио 2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 74 кг-ын жингийн аварга. Дэлхийн гурван удаагийн аварга /2018, 2019, 2023/ алдарт бөх юм. 

Чөлөөт бөхөөс холимог тулаанд орсон алдартай тамирчид олон бий. Тэдний толгой нь олимпын аварга Хенри Сехудо, дэлхийн аварга Йоель Ромеро нар бөгөөд З.Сидаковын цол гуншин тэднээс илүү юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна