Монголын спортоос ах, дүү Хөдөлмөрийн баатар мэндэллээ

Х.Батсайхан
2024/07/08

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чөлөөт бөхийн спортын алтан үеийнхний нэг, олимпын наадмын анхны хүрэл медальт, МУГТ, МУАБ Чимэдбазарын Дамдиншаравт Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон хүртээлээ.

Ингэснээр, Монголын спортод ах, дүү хөдөлмөрийн баатрууд мэндэлсэн содон тохиолыг бий болгож байна.

Ч.Дамдиншарав багшийн дүү Чимэдбазарын насантогтох жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ ахынхаа адил Монгол Улсын ардын багш, Хөдөлмөрийн баатар цолыг хүртээд байсан юм.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 188.33.240.203
    2024/07/09

    Хойд Солонгос юмуу хаашаа юм

    Хариулах
  • 103.168.34.17
    2024/07/08

    ug n Damdinsharav ah turuulj hurteh bsn ymdaa , gevch yahav ah duu 2t bayr hurgiye !

    Хариулах