Соёолонгийн түрүү Х.Бөхбатын хүрэн үрээг уясан н.Гантөмөр: Өнгөрсөн жил гуравт давхиж, энэ жил түрүүллээ

Zuv.mn
2024/07/12

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 217 соёолон бүртгүүлсэн. Хэмжилт, шүдэлгээн дээр 42 морьд хасагдаж 151 соёолон насны хурдан морь уралдлаа. Соёолон насны морьдын уралдааны түрүү магнайд  Булган аймгийн Сэлэнгэ сумын Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ өнгөлсөн юм.

Хүрэн үрээ нь өнгөрсөн жил улсын наадамд анх уралдаад айргийн гуравт хурдалж байжээ.


Хүрэн үрээний уяа сойлгыг тааруулдаг аймгийн алдарт уяач н.Гантөмөрөөс сэтгэгдлийг нь сонсоход тэрбээр “Энэ жил Орхон аймгийн Алдартын баярт түрүүлээд, улсын баяр наадмыг зорьсон. Д.Чулуунбат уяачийн Дүнжингарав болон нийслэлийн тэргүүн магнай хүлэгт айрагдаж байсан шонхор халтарын төл. Эх нь алдарт Зээрэнгийн төл гүү" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна