Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын даага барианд орж эхэллээ. Түрүүлж айрагдсан хурдан хөлгүүдийг танилцуулж байна.
Хурдан дааганы уралдаанд 200 орчим даага гарснаас Төв аймгийн Бүрэн сумын уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр /Дамдинсүрэнгийн Ариуннаран уяж, 11 настай Цэрэнбаярын Ивээлт унаж хурдлуулсан/ түрүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Багадаваагийн Одсүрэнгийн /Түмэнхүүгийн Сайнбаяр уяж, 12 настай Яагаанцэцэгийн Санчирболд унаж хурдлуулсан/ хээр аман хүзүүдлээ.
Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Намнанпэлжирийн хээр /Доржсүрэнгийн Лувсандорж уясан/
Айргийн дөрөв: “Мтрип” компанийн Ганбатын Гантулгын халтар /Должинсүрэнгийн Тэгшзургаантав уясан/
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Эрдэнэбатын Түмэн-Одын бор /МУАУяач Ганбатын Даваадалай уясан/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна