ТАНИЛЦ: Шинээр тодорсон улсын мэргэчүүд

Zuv.mn
2024/07/12

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 868 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. 

Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Байн-Өлгий аймгийн харьяат Монгол Улсын гоц харваач Н.Алтансүх 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа. 

Эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож түрүүлэн, Даяар Дуурсах Мэргэн цол хүртлээ.


Ураинхай сурын харваанд н.Галхүү түрүүлж, улсын мэргэн болсон. Уриантхай сурыг эмэгтэйчүүд харвадаггүй. 

Буриад сурын харваанд 180 гаруй харваач өрсөлдсөнөөс Хасбуу сурын холбооны тамирчин Борын Зоригтбаатар 64 сумнаас 63 онож түрүүллээ. Эмэгтэйчүүдэд Г.Эрдэнэтуул түрүүллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна