Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хөлгүүдийг танилцуулж байна.
Их нас
Түрүү: Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Батчулууны Ерөөлтийн хээр
Аман хүзүү: Говь Алтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Чинзоригийн дөлгөөн хээр
Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Пүрэвийн Батсайханы буган халиун
Айргийн дөрөв: Архангай аймгийн Хотонт сумын харъяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан
Айргийн тав: Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Цогнойжамцын Даваагийн хээр халзан
Азарга
Түрүү: Булган аймгийн Гурванбулаг сумын Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн нандин халзан
Аман хүзүү: Архангай аймгийн Ихтамир сумын харъяат, Уясахын Тодбаярын хээр
Айргийн гурав:Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн
Айргийн дөрөв: Хишигжаргалын Аминхишигийн халзан
Айргийн тав: Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд тус, тус хурдаллаа.
Соёолон
Түрүү: Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач, Хишигбаярын Бөхбатын хүрэн
Аман хүзүү: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хул
Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат, Пүрэвийн Батсайханы тогоруу халзан
Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Намсрайжавын Зоригтын улаан
Айргийн тав: Завхан аймгийн Завханмандал сумын уяач Шонхорын Доржрагчаагийн Буган хээр үрээ хурдлав.
Хязаалан
Түрүү: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн шувуун хээр үрээ
Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Х.Энхжингийн Модун хээр үрээ
Айргийн гурав: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайгийн бор үрээ
Айргийн тав: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр
Айргийн тав: Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор халзан
Шүдлэн
Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул үрээ,
Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат МУАУ Гончигжавын Мөнхсайханы уясан хар үрээ
Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Т.Баярхүүгийн хээр үрээ
Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ААУ Чойжилын Батжаргалын хонгор халзан,
Айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Цагааны Зулхүүгийн зээрд үрээ хурдаллаа.
Даага
Түрүү: Төв аймгийн Бүрэн сумын уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр /Дамдинсүрэнгийн Ариуннаран уяж, 11 настай Цэрэнбаярын Ивээлт унаж хурдлуулсан/
Аман хүзүү: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Багадаваагийн Одсүрэнгийн хээр /Түмэнхүүгийн Сайнбаяр уяж, 12 настай Яагаанцэцэгийн Санчирболд унаж хурдлуулсан/
Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Намнанпэлжирийн хээр /Доржсүрэнгийн Лувсандорж уясан/
Айргийн дөрөв: “Мтрип” компанийн Ганбатын Гантулгын сартай хээр /Должинсүрэнгийн Тэгшзургаантав уясан/
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Эрдэнэбатын Түмэн-Одын бор /МУАУяач Ганбатын Даваадалай уясан/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна