“Монголын спортын хөгжлийн төлөө” цуврал арга хэмжээ хоёр дахь жилдээ зохиогдлоо

Х.Есү
2024/07/22

“Монголын спортын хөгжлийн төлөө” уриатай цуврал арга хэмжээ баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт гурван өдрийн турш зохиогдлоо.

Энэхүү арга хэмжээний үеэр дараах таван сэдвийн хүрээнд гурван өдрийн турш тамирчид, иргэдэд мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлж, Наадам-2024 арга хэмжээг зорьж ирсэн залуучууд болон залуу тамирчдад чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулав.
⦁ -Тамирчдын карьер төлөвлөлт
⦁ -Тоглолт наймаалцахын эсрэг
⦁ -Бооцоот таавар, мөрийнд донтохоос сэргийлэх
⦁ -Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх
⦁ -Допингийн эсрэг арга хэмжээ
Мөн танилцуулгад оролцсон хүмүүсийн дунд дээрх сэдвийн хүрээнд хөгжилтэй асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцогсдыг ивээн тэтгэгч байгууллагийн гарын бэлгүүдээр урамшуулсан юм.
1xBet компани нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж, зохион байгуулсан энэхүү арга хэмжээ сүүлийн үед спортын ертөнцөд хурцаар яригдах болсон, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн гаргаж ирж, мэдээ мэдээллээр хангасан нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо хэмээн олон нийт ам сайтай байв.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна