Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт болж, түүнд 4.9 жилийн хорих ял оноогоод буй. Түүнийг:
Түүний аав, ээж, ах, эгч, дүү нар нь өнөөдөр /2024.07.23/ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан мэдээлэл хийлээ.
Н.Өнөрцэцэгийн эгч: “Дүүг маань хэлмэгдүүлчихлээ. Бид гомдолтой байна. Дүү маань муугаа үзэж байна. Шүүх хурлын орой 10 минут уулзсан. Олон цаг уйлаад сульдчихсан, гар нь цэь хүйтэн.Өчигдөр хорих анги дээр очиж уулзлаа. Энэ хэлмэгдүүлэлтээ зогсоо. Ингэж болдог юм уу. Холбогдох хүмүүс болон төрийн гурван өндөрлөг анхааралдаа авч, давж заалдах шатны шүүх үнэн шударгаар шийдэж өгөөч.”
Н.Өнөрцэцэгийн дүү: “Төрийн нууцад хамаарах мэдээллийг өгсөн сайд хэн бэ гэдгийг хүмүүс мэдэхийг хүсэж байгаа. Ихэнх сэтгүүлч мэдэж байгаа байх. Тэр хүн бол БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ. Одоо УИХ-ын гишүү болчихсон. Төрийн нууц гэдэг чинь энгийн сэтгүүлчид хийсээд ирчихдэг зүйл биш. Хадгалж байх ёстой сайд нь төрийн нууцаа сэтгүүлчид дамжуулчхаад өөрөө ялгүй үлдэж, манай эгч ялтан болж байгаа юм бэ. Ижил тэгш шүүхийн энэ хэлмэгдүүлэлт бол энгийн иргэддээ хатуу байна. Ялзарсан шүүхийг шүүх цаг нь болсон.”
Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн мэдээллийнхээ үеэр сайд асан Б.Бат-Эрдэнийг биш тухайн үеийн БОАЖ-ын дэд сайдаар ажиллаж байсан хүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг дурдав.
Э.БУЛГАН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.71
Гүй ээ манайхаан энэ хүүхэн чинь таслагдахыхаа өмнө миний эх сурвалж гээд хэлээд байсан юм биш үү? энэ мангар царайлсан авгайг шантаачжин мөнгөний төлөө шууд өмдөө шувталдаг гээд элдвээр л хэлж байна энэ хүмүүс одоо больцгоо.Хүнийг унасан дээр нь бүү түлхээч энэ монгол араншин заваан шүү харин ч хамгаалах хэрэгтэй нүүрсний хулгайч хөгжлийн банкыг тоносон өндөр мэрэгжлийн луйварчингууд одоо их хуралд суучихсан бүлт бүлт үсрээд байна.Зарим эргүү гарууд нь шууд тэр албан тушаалыг хашихад би бэлэн гэж балайраад эхэллээ Өнөрцэцэгтээ биш тогтолцоондоо байгаад байна энэ авгай хөөрхий ялаа авдын байж ялтан хоригдол болдог юм байж дахин ийм явдал гаргуулахгүйн тулд бүх сэтгүүлчид микрофон диктифоноо хаяад долоогч нар болцгоох нь зөв ч юм уу? за за хэн мэдлээ маньд хамаатай биш.Эхнэрээ дийлэхгүй алуулж байж том том мултраад ч яах вэ? завааруулж хаясан дотоожийг нь угаая даа бысда гэж
Хариулах122.201.31.228
Сэтгүүлч хүн л гээд хувь хүний нууцыг түмэнд шууд дэлгэх эрх зүйн үндэс байхгүй, сэтгүүлчдийн эрх нь бусдын нууцаа хамгаалах эрхээр хязгаарлагдаж байгаа гэдгийг ойлгохгүй арай л дэврүүн байсан юмаа. Ингэх гээд л байж л дээ. Хувь хүний нууц задруулж олонд цацсанд нь ийм ял өгч байгаа бол зөв л дөө.
Хариулах66.181.188.216
ter 3d handaad yu hiivgej, yas yuman deer tednii hiisen , tednii gar holnuudiin hiisen ajil
Хариулах